Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • www.yoshinoyamongolia.com нь Рийч Фүүд Саплай ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг аппликэйшн болон вэбсайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, аппликэйшн болон вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  • Э​нэхүү үйлчилгээний нөх​цлийн хэрэгжилтэнд Рийч Фүүд Саплай ХХК /цаашид Yoshinoya MongoliA гэх/ болон хэрэглэгч /цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

2. ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Веб сайтын худалдааны тэмдэгтүүд нь Рийч Фүүд Саплай ХХК-ийн өмч бөгөөд энэхүү аппликэйшн болон вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  • Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
  • Захиалагч нь аппликэйшн болон вэбсайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг үйлчилгээний нөхцөлийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.

3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

  • Аппликэйшн болон веб сайтаар үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч аппликэйшнд и-мэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг заасан хүснэгтэд бөглөнө.
  • Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
  • Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.

4. ТӨЛБӨР ТООЦОО

  • Аппликэйшн болон веб сайтад байрлуулсан онлайн үнэ нь НӨАТ орсон үнэ байна.
  • Аппликэйшн болон веб сайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.
  • Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
  • Хүргэлтийн захиалгын төлбөр 3,000₮ байна.
  • Хүргэлтийн хоолны захиалгын хамгийн бага боломжит үнийн дүн 20,000₮ байна.
  • Төлбөр нь илүү төлөгдсөн бол компани ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
  • Төлбөрийг аппликэйшн болон веб сайтан дээрх qpay ашиглаж шилжүүлгээр хийнэ.
  • Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд компани хариуцах боломжгүй.

5. ХҮРГЭЛТ

  • Yoshinoya Mongolia аппликэйшнээр бараа захиалга хийгдэж баталгаажсаны дараа хүргэлтийг 40 минутын дотор хүргэнэ. Хүргэлтийн бүс Улаанбаатар хот дотор, The One Center-с 500 метр радиус дотор байна.
  • Захиалагчийн хүргэлтийг өдөр бүр 11:00 – 21:00 цагийн хооронд хүргэнэ. Бусад цагуудад хүргэлт хийх боломжгүй
  • Хүргэлтийн захиалгын доод хэмжээ: 20,000₮ байх ба хүргэлтийн төлбөр нь захиалга бүрт 3,000₮-р бодогдоно
  • Захиалагч хүргэлтийн хаягтаа байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийг нэг удаа дахин үнэгүй хийж өгөх бөгөөд дахин хүргэх тохиолдолд нэмэлт төлбөр захиалагчаас авна.
  • Хүргэлтийг хэрэглэгчийн аппликэйшн дээр бүртгүүлсэн хаяг болон утасны дугаараар холбогдож захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэнэ.

6. БАРАА БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ

  • Хэрэглэгч нь захиалсан бараа сэтгэлд нийцээгүй, захиалгаас зөрүүтэй тоо ширхэгтэй, чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар буцаан солих эрхтэй. Ингэхдээ 60 минутын дотор хүргэлтээр ирсэн ажилтантай заавал хамт баталгаажуулна.
  • Аппликэйшн болон веб сайтаар чанар болон тоо ширхэгийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд компани өөрийн зардлаар барааг тээвэрлэн авч солих, буцаах үүрэгтэй.
  • Захиалга хийгдэж, баталгаажсаны дараа цуцлах, өөрчлөх боломжгүй.

7. БУСАД ЗААЛТ

  • Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэбсайтын оператор хэрэглэгчийн утас /7700-3030/ эсвэл имэйл /contact@yoshinoyamongolia.com/ рүү холбогдож лавлагаа хийж болно.
  • Хэрэглэгчээс ирсэн гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
  • Жирэмсэн болон 21 нас хүрээгүй хүнд архи болон согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй.